Сайхан сэтгэлт залуус маань Зөн билэгчийн хамт 32 хүүхдийн ээж Сарнайн гэрт очиж нэгэн сайхан өдрийг өнгөрөөлөө. Тэнгэрийн модун тбб-ын тэргүүн Г.Батхүү, Тэнгэрлэг Монгол тбб-ын тэргүүн Н.Ганхуяг, Ви ай пи эс-ийн захирал С.Бямбацогт болон зөн билэгч Дмитрий Волхов нар "Итгэл сэтгэлийн гүүр" сангын Ц.Сувдэрдэнэтэй уулзаж, 32 хүүхдийн ээж Сарнайн гэрт очиж, өөрсдийн зүгээс асрамжын газар барих аянд нь нэгдэж, тус бүр хандивын дансанд мөнгө байршууллаа. Тэд хүүхдүүдийг баярлуулж, нүдний эмчид үзүүлж, ном болон бэлгүүд бэлэглэж, сэтгэлийн дэм болж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө. Мөн бяцхан хүүхдүүд маань бөөн баяр болж, Сарнай бүсгүй маань зөн билэгчтэй уулзаж, адис авч, зөн билэгчийн аз жаргал баяр баясгалан авчирдаг хамгаалалтын бугуйвч гардаж авсан юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд бусад залуус болон байгуулгуудыг энэ үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна. Итгэл найдвар Эв нэгдэл Сайхан сэтгэл байхад боломжгүй зүйл гэж үгүй. Дэм дэмэндээ Дээс эрчиндээ.
[103.57.94.232]
2017-05-23 07:44:21Энэ нэг авгаиг хэн гаргаад ямар ьодлоготой. хаанаас. мөнгө босгох гээд ьайна. Ьолимоор. умаа,хүүхдүүд ьайдаг. газраа л ьайх. ёстой. хэн нэгэн баатар ьолж мөнгө олдог хэрэгсэл ьиш