etoim.mn
photos/p1bgfl3c7519ri124jmi7quodu1.jpg

 Ирэх онд болох Пёнчаны өвлийн Олимпын наадмыг тохиолдуулан эв найрамдлын бэлгэ тэмдэг болгож цэрэггүй бүсийн хуурай замаар Умард Солонгосын тамирчдыг Өмнөд Солонгос руу нэвтрүүлнэ гэдгээ уг наадмыг зохион байгуулагчид амлалаа. 4 км өргөн цэрэггүй бүсийг хоёр талын олон зуун цэрэг хамгаалдаг бөгөөд жирийн иргэдийг энэ бүсээр нэвтрүүлдэггүй юм. Харин “Пёнчан-2018” өвлийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Хи Бом Ли өчигдөр Лондон дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “хэрвээ ирэх онд болох Олимпын тоглолтод Умардын тал тамирчдаа илгээвэл тэднийг цэрэггүй бүсийн хуурай замаар Өмнөд Солонгост нэвтрүүлнэ” гэжээ. “Солонгосын хойгт энх тайван байдлыг сахин хамгаалах үүднээс Умард Солонгосын тамирчид энэ өвлийн Олимпын наадамд оролцох нь маш чухал” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 1953 онд Солонгосын дайн дууссаны дараа байгуулагдсан цэрэггүй бүсийн усан замаар Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид болон албаны хүмүүсийг Өмнөд Солонгос руу нэвтрүүлдэг аж. 2018 оны өвлийн Олимпын наадам 2 дугаар сарын 9-25-нд, өвлийн Паралимпын тоглолт 3 дугаар сарын 9-18-нд болно. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.185.212]

2017-05-19 19:14:39

иргэн

[66.181.176.72]

2017-05-19 17:27:56

овоо ш дээ