"FIBA Asia cup-2025" тэмцээний хоёрдугаар шат Улаанбаатарт зохиогдоно
Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос FIBA Asia cup 2025 тэмцээний Pre-Qualifier Second round буюу хоёрдугаар шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээжээ. Тэгвэл ФИБА-гаас тус тэмцээнийг 2023 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгджээ.
Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэнд 3 өрөө байр бэлэглэжээ
Узбекистаны Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэнг “Блю Драгон" ХХК-ий хамт олон гурван өрөө байраар шагналаа.
Сэлэнгэ аймгийн жүдо бөхийн анхны медальтандаа өндөр амжилт гаргасныг үнэлж “Арт Сити” хотхонд 3 өрөө байраар мялааж батламжийг нь өнөөдөр “Блю Драгон" компанийн захирал Батжаргал, Энхжаргал нар гардуулан өгөв.
Хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтийн ёслолын арга хэмжээ өчигдөр орон нутгийн цагаар 17:30 цагаас "Аль Баят" хэмээх 60 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд болж, зохион байгуулагч орон Катарын шигшээ баг Эквадорын шигшээтэй анхны тоглолоор эхэллээ.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр “ФИФА-2022” ДАШТ-ий албан ёсны дуу "DREAMERS" -ийг К-попын BTS хамтлагын гишүүн Jung Kook болон Катарын дуучин Fahad Al Kubaisi нар дуулсан юм.