Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/63807bb120f34.jpeg

Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 11 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн Озэки Такакейшо-той учраа таарч түүнд ошидаши мэхээр унаснаар 10 даваа, 3 унаатай болсноор Такаяасү башёг 11 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил Озэки Шодай-тай таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр ж 3 даваа, 9 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Мэйсей /М-2/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр унаж 8 даваа, 5 унаатай боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/ Таканошо /М-9/-той барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 11 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/ Тэрүцүёоши /М-16/-тэй таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/ Рюүдэн /М-6/-тэй хүч үзэж, түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай болов.

Такаяасү /М-1/ Охо /М-13/-той хүч үзэж, түүнийг уватэнаге мэхээр давснаар 11 даваа, 2 унаатай болж, өрсөлдөгч нь 10 даваа 3 унаатай болж 2 дугаар эгнээнд орж ухарлаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх