Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/49eda4637dee41ae0295db0d818f709d_x3жж.jpg

ХӨСҮТ-өөс ковид болон томуу , томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: 2022 оны 46 дугаар долоо хоногт ковидын 1855 тохиолдолд бүртгэгдсэн бол өнгөрсөн долоо хоног 1192 байсан. PCR шинжилгээнд эерэг тохиолдол 5,9 хувьтай байсан бол энэ долоо хоногт нэмэгдээд 8,3 хувьтай болсон байна. Нас баралт мөн бүртгэгдсэн.

Омикроны хувьд нууц үеийн хугацаа нь богино бөгөөд BQ.1.2, BF.7 дэд хувилбарын хувьд нууц үеийн хугацаа нь дунджаар хоёр хоног байна.

Халдварын тархалтын онцлогт тандалт судалгаа хийхэд 67 хувь нь ажлын байран дээрээ, ажлын газрын хүнээс авсан бол 38 хувь нь гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан гэж хариулсан. Тиймээс ажлын байрандаа нэг өрөөнд олуулаа суудаг, хамтарч хоол иддэг, шинж тэмдэг илэрсэн хүн байвал аль болох хавьтлыг багасгах шаардлагатай.

Батлагдсан тохиолдлууд ихэвчлэн халдвартай хүнтэй харьцсанаас хойш хоёр хоног дотроо шинж тэмдэг илэрч байна гэж хэлж байгаа. Харин давтан өвдөлтийн хувь буюу дахин халдвар авсан тохиолдол энэ дэд хэв шинж дээр 58 хувьд хүрсэн байна.

Тодруулбал, энэ оны эхний хоёр сард омикрон хувилбарын оргил үед давтан халдвар авсан тохиолдол 25 хувь байсан бол одоо омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбарын үед давтан өвдөлтийн хувь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.

Иймд долоон сараас нэг жилийн өмнө коронавируст халдвараар өвдсөн бол одоо давтан өвдөх эрсдэл үүссэн. Тиймээс дархлаа сэргээх вакцин хийлгэх шаардлагатай" гэв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх