etoim.mn
photos/315002565_2972279166413402_7617307731609099839_nntntn.jpg

УИХ дахь АН-ын бүлэг долоо хоног бүрийн ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгээс мэдээлэл хийж байна. Хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт эрх баригч МАН-ын 2020 оны амлалт. Түүн дотор ногоон хөгжлийн зорилтоо биелүүлсэн эсэхийг хэлэлцэв. Хоёрдугаарт Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын амлалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амлаж байсан. Харамсалтай нь бодит байдал дээр энэхүү амлалт биелсэн үү үгүй юу гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. 

Улаанбаатар хотын иргэд 27 дахин их тоосонцороор амьсгалж байна. Арван хүн тутмын нэг нь агаарын бохирдлын нөлөөгөөр амь насаа алдаж байна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан. Сайжруулсан түлш гэж гаргасан. Гэсэн хэдий ч сайжруулсан түлш үүнд нөлөө үзүүлж чадахгүй байна.

Мөн нийслэлийн хүн амын 54.3 хувь нь зөөврийн усыг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Айл өрхүүд рүү ундны цэвэр ус оруулах ажил хийхгүй байгаа юм. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн. 

Уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгоно гэсэн. Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Нээлттэй биш бүх юмны цаана авлига, ашиг сонирхлын зөрчил бий болдог. Ховд аймгийн Засаг даргыг солиод энэ ажлыг хийсэн. 

Туул голын тусгай хамгаалалтын бүсэд 59 лиценз олгож, эдгээрийн есөн нь 30 иргэн, ААН-ийн газартай давхцаж байна. Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар өмчилдөг байдал газар авлаа. Тусгай хэрэгцээт газар нутгийн цаана авлига нуугдаж байгаа" гэсэн юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх