Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/755e03385d949479a5ed21700ab5520b_x3.jpg

Монголын хөлбөмбөгийн холбоо нь Монголын тусгай олимпын хороотой хамтын ажиллагааны хүрээнд, нийтийн хөлбөмбөгийн төслийн дагуу энэ сарын 27-нд дөрвөн багийн хооронд тусгай олимпын тамирчдын дунд МХБХ-ны футзалын ордонд нөхөрсөг тэмцээн зохион байгуулах гэж байна.

Тусгай олимпын тамирчид ирэх онд ХБНГУ-д зохион байгуулагдах дэлхийн тусгай олимпын наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцох бөгөөд, шигшээ багийн тоглогчид уг нөхөрсөг тэмцээнд оролцож бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэх зорилготой аж.

Уг нөхөрсөг тэмцээн нь сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

Тэмцээний техникийн зөвлөгөөн МХБХ-ны хурлын танхим энэ сарын 25-нд болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх