etoim.mn
photos/d70df299843ff546b069ab3f3bbe69f3,k,k,.jpg

ОХУ-ын төмөр замууд Казахстаны төмөр замын компаниас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа үр тариа тээвэрлэх транзит тээврийн тарифаа бууруулахыг хүсчээ. Энэ шалтгаанаар Оросууд Казахстаны төмөр замын компани болох Темир Золи-тэй хэлэлцээр хийж эхлэв. Учир нь, тус компани өнгөрсөн аравдугаар сарын дундуур тарифаа өсгөсөн. Ингэхдээ, дотоодын болон экспорт, импорт, транзит тээврээс гадна хоосон вагоны зардлыг 14.67 хувиар нэмэгдүүлсэн юм. Казахстан нь Хятад, Оросын хооронд замын хөдөлгөөнд чухал ач холбогдолтой транзит улс. Украин дахь мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-ын Европтой хийх худалдаа зогссон ч Хятадтай хийх худалдаа нэмэгдэж, үр тарианы экспортын хэмжээ нэмэгджээ. Хэвлэл мэдээллээс харахад, Казахстанаар дамжин өнгөрөх транзит тээврийн тариф нэмэгдсэн нь ОХУ-ын Төв Азийн орнууд, Хятад руу хийх экспортын тээврийн хэмжээ буурахад ихээхэн нөлөөлж эхэлсэн гэнэ. Тиймээс Оросын төмөр замууд НХН Омск, Оренбург, Новосибирскийн бүс нутгийн удирдлагуудтай хамтран Казахстаны төмөр замтай уг асуудлаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн нь энэ юм байна. Эсрэгээрээ “Шинэ торгоны зам” хэмээн нэрлэгдээд буй Төв азийн улсуудаар дамжин Хятад, Европын хооронд хийж худалдаанд Казахстаны төмөр замын тарифын өсөлт нэг их нөлөөлөөгүй аж.

Дашрамд дурдахад, Казахстаны төмөр зам болон Оросын төмөр замууд нь Евразийн төмөр замын холбооны гишүүн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. БНХАУ-Европыг холбосон төмөр замын сүлжээнд эдгээр улсууд нь голлох үүрэгтэй оператор улсууд юм.

Эх сурвалж: УБТЗ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. PRADHAN

[197.210.29.51]

2022-11-18 03:05:24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)