etoim.mn
photos/48acf113b48c97a6f974d7eaacee562a_x3.jpg

“Art marathon in Italy” олон улсын наадам энэ сарын 10-13-нд Итали улсын Ром хотод цахимаар зохион байгуулагджээ. Тус олон улсын наадмын ардын бүжгийн төрлийн 8-10 насны ангилалд Монгол Улсын оролцогч Санжаасүрэнгийн Номин нэгдүгээр байр эзэлсэн байна.

С.Номин тус тэмцээнд оролцоход соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал бэлтгэл, сургуулилтыг нь хангажээ.

Сонирхуулахад, Э.Амаржаргал өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Москва хотод болсон “Friends in Moscow” олон улсын хөгжим, бүжгийн зургаадугаар наадмын ардын бүжгийн төрөлд 25-аас дээш насны ангилалд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх