FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын шигшээ баг Таити улсын шигшээ багтай тоглосон бөгөөд 62-91 харьцаагаар хожлоо. Монголын баг тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхний хагас дуусахад 18 онооны зөрүүгээр тэргүүлж байв.
Шигшээ баг өчигдөр Малайзыг хүндхэн тоглолтын эцэст 94-92 харьцаагаар хожоод байсан ба ийнхүү хоёр хожилтойгоор хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.