Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээн энэ сарын 5-нд болж, Nippon Sport Science University их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Чойжилсүрэн түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртлээ.
Ингэснээр тэрбээр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болж байгаа юм. 2016 оны Б.Төрболд, өнгөрсөн оны Оошёүма хоёрын дараа Монголоос төрсөн гурав дахь Оюутны ёкозүна болж байна.
Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 22 настай. 185 см өндөр, 149 кг жинтэй. Дунд ангид сурч байхдаа чөлөөт бөх, үндэсний бөхөөр барилдаж байжээ.