Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/634e29ca810ca.png

Энэ оны Букерийн шагналыг Шри-Ланка улсын зохиолч Шехан Карунатилака "Маали Алмейдагийн долоон Сар" романаараа хүртжээ. Шүүгчдийн шийдвэрийг 10 дугаар сарын 17-ны орой Лондон хотноо болсон англи хэлээрх уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй энэхүү шагналыг шалгаруулах ёслолын үеэр зарлажээ. Шагналын цахим хуудсанд мэдээлснээр, хошин өнгө аясаар дүүрэн энэ номонд дайны гэрэл зурагчин Маали Алмейдагийн хойд насны адал явдлын тухай өгүүлдэг ажээ. 

Шагналыг түүнд Их Британийн хааны эхнэр Камилла гардуулжээ. Карунатилака Букерийн шагналтан хэмээх нэр хүндтэй цолон дээр нэмээд 50 мянган фунт стерлингийн /57 мянган ам.доллар/ мөнгөн шагнал авчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх