2021 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Бахрейний Манамад болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд 3 алтан медаль хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 өргөж, 6 жилийн дараа Азийн хошой аварга болж байна.