ДБЭТ-ын 60 дахь улирлын нээлтийн тоглолтууд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үргэлжилж байна. Тус театр дэлхийн гранд дуурь Ж.Вердийн "Аида" дууриар энэ сарын 1, 2-нд тоглолтын хөшгөө нээсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлийн нэг П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын тоглолтыг үзэгдчдэд хүргээд байна.
Уг тоглолтын гол дүрд МУГЖ, УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин Одетта /тэргүүн цагаан хун/, Одиллия /Ротбардын охин хар хун/, МУСТА А.Тэмүүлэн Зигфрид /хан хүү/, МУСТА Э.Эрдэнэжаргал Ротбард /хорон санаат хар шувуу/, МУСТА Б.Төгөлдөр Шут /алиа салбадай/ нар тогложээ.