Женнифер Лопез, Бен Аффлек нар албан ёсоор гэрлэсэн талаар Лопезийн ойрын эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.
Тэдний хайрын түүх 20 гаруй жилийн турш үргэлжилсэн билээ. Алдарт хос анх 21 жилийн өмнө "Гигли" романы зураг авалтын талбайд танилцаж, гэмт хэрэгтнүүдийн дүрийг хамт бүтээснээр дотноссон түүхтэй.
Үүнээс 11 сарын дараа сүй тавьсан ч хэвлэл мэдээллийн анхааралд хэт их өртсөн гэсэн шалтгаанаар хуримаа хойшлуулж, улмаар 2004 оны 1 дүгээр сард албан ёсоор сүйгээ цуцалсан юм.
Бен Аффлек энэ оны 4 дүгээр сард Женнифер Лопезд дахин гэрлэх санал тавьсан гэнэ.
Эх сурвалж: CNN