etoim.mn
photos/e0b3781c-2f7f-4133-9523-2369fd9aa836_w1200_r1ббб.jpg

ОХУ-ын нийслэл Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ нэн даруй тус улсыг орхихыг уриалжээ. 

Энэ сарын 21-нд ОХУ-ын Засгийн газар тус улсад хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулахаар болсноо зарласан. Үүнтэй холбогдуулан Оросын иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт хүчээр зарлан дуудах асуудал үүсэж магадгүй хэмээн Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Үүнээс гадна ОХУ-аас арилжааны нислэгийн тоо маш хязгаарлагдмал байгаа ч тус улсаас гарах боломжтой хэвээр байгааг онцолсон байна.

Эх сурвалж:anadolu

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх