etoim.mn
photos/298088726_1827406680941307_6351609546684302221_nбөуц.png

Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангасан тухай Монголын Шатрын холбооноос мэдээллээ.

Тэрбээр уг цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлжээ. Т.Мөнхзул нь 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.

Түүнчлэн тэрбээр 20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болж байна. 

Ташрамд дурдахад, түүний аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спортод хөтөлсөн бөгөөд өнөөг хүртэл дасгалжуулагчаар нь ажилладаг аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх