etoim.mn
photos/296883288_615903999970354_2099990022009512662_ncfrew.jpg

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчин өрсөлдсөн байна.

Тус ААШТ-д Монголын баг тамирчдаас хувийн барилдаанд Ё.Басхүү, Б.Ганхайч алт, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Ц.Энхчимэг, Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэнээр нийт хоёр алт, таван хүрэл медальтай багийн дүнгээр хоёрдугаар байрт орлоо.

Түүнчлэн өчигдөр болсон жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд Японы баг аваргалж, Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бол Казахстан болон БНХАУ-ын баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх