etoim.mn
photos/291957094_1460241721104387_1239243376880608069_n789456123.jpg

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж байна.

Цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж байгаа юм.

Өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Стамбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05 цаг 56 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Байгалийн онцгой үзэгдлийн үед агаарын хөлгийн нисэх баг нь тухайн нисэх буудалд газардах, бэлтгэл нисэх буудал руу нисэх шийдвэрийг тухайн нисэх буудлын хөөрөх буух зурвасан дээрх алсын барааны харагдац, салхины чиглэл гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан гаргадаг.     

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болвол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байлаа.

Тухайлбал, Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт 7 цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ. Үүн дээр зорчигчдыг байрлуулах зэрэг бусад зардал нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаа юм. Мөн олон цагийн нислэг байхгүй болж, зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA

[197.211.63.63]

2022-07-04 17:43:22

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)