Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна.
тэмцээний эхний өдөр буюу өчигдөр -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд слам ангиллаас анхны алтан медалиа авсан юм. Л.Энхрийлэн өмнө нь Их дуулгаас нийт 3 хүрэл медаль авсан.
Мөн энэ жинд Женко клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, Тимна Нельсон Левай /Израил/ хүрэл медаль хүртлээ.
Ташрамд дуулгахад, Монгол Улс “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнийг эхний өдрийн дүнгээр 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо