Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар
-
“Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
-
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
-
Төмөр замаар холбох төслүүд,
-
Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд,
-
Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.