“Юрийн Галав” цувралын 6 дахь бүтээл “Юрийн Галавын Ертөнц”-ийн 3 дахь анги буюу сүүлийн анги болох “Jurassic World: Dominion” ирэх зургаадугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.
Тус кинонд үлэг гүрвэлүүдийг байранд нь буцааж, дэлхийн гол эрх мэдлийг сэргээх гэсэн хүн төрөлхтний амь өрссөн тэмцлийг дүрслэх ажээ. “Юрийн Галавын Ертөнц” цувралын 1, 2-р ангид тоглож үзэгчдийг татсан Крис Прэтт, Брайс Даллас Ховард тус цувралын сүүлийн ангид мөн хамтран ажиллах аж.