etoim.mn
photos/bcc4f46e36ac8d5fe91daafa17bcc5b3_x3.jpg

Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Колумби Улсын Конгрессын дээд танхимын Тэргүүн дэд дарга, хатагтай Маритза Мартинезтай уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Энэ хүрээнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, улмаар парламент хоорондын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, эмэгтэйчүүд, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийг хөндөн ярилцав.

Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Их хуралд Монгол, Латин Америкийн бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэж, Сенатор М.Мартинез Колумбийн Конгресст Монгол, Колумбийн найрамдлын бүлэг байгуулах асуудлыг нухацтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх