Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/627369102756fc061a5d8f0aerty.jpg

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдлийг хайгаад зогсохгүй шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж буйгаараа онцлог юм.  

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгосон бэ. Ямар ямар шинэ содон бүтээл, санаа сэдэл гаргасан бэ?

-Энэхүү форумд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг болон өв соёл, аялал жуулчлалын бүс нутагт VR, AR технологийг ашиглах, сургуулийн удирдлагын цогц шийдэл боловсруулан гаргах төсөл, Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хог хаягдлыг автомат машинд байршуулах механизмыг бий болгох төсөл, Нийслэлийн хот тохижилт, зүлэгжүүлэлтэд хонины ноосон бордоог нэвтрүүлэх төсөл, Хог хаягдлыг дахин боловсруулж мод суулгацын бортого үйлдвэрлэх төсөл, Хөрснөөс агаарт дэгдэх хүнд металл элементүүдийг багасгах зориулалттай тусгай бордоог нэвтрүүлэх зэрэг олон  сонирхолтой төслийг хэлэлцэнэ. Мөн Автомашины элэгдсэн дугуйг дахин ашиглаж зах зээлд нэвтрүүлэх төсөл, Hipay  төсөл зэрэг инновац шийдлийн гарааны бизнесийн төслүүдийг танилцуулж байна.

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын 137 аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга  бүхий төслөөс шалгаруулж эдгээр төслийг сонгосон. Шалгаруулахдаа  бүтээгдэхүүн, үйлчилгээнд инновац шингэсэн байна уу, түүхий эд нь дотооддоо байж чадах уу, олон улсын чанар, стандартад нийцэх үү, нийгэм, эдийн засгийн үр нөлөө нь ямар вэ, эдгээр нь Улаанбаатар хотын ямар нэг тулгамдсан асуудлыг шийдэж чадаж байна уу, хотын эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх үү зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг голчлон анхаарч,  өнөөдрийн 10 төсөл, хөтөлбөрийг сонгосон.

-Онцлог бүтээл, бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих бол?

-Онцлог бүтээл олон бий. Өнөөдөр дэлхий нийт дижитал эрин зуунд амьдарч байна. Улаанбаатар хотод л гэхэд хүүхдийн боловсрол, сургуулийн орчин, сургалтын чанар, хүртээмж замын түгжрэлийн багагүй хувийг бүрдүүлж байна. Тэгвэл дижитал орчныг ашигласнаар нэгдүгээр сургуулийн сайн багшийн хичээлийг Сонгинохайрхан дүүргийн сурагчдад үзүүлэх боломж байгааг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынхан маань гаргаж тавьж байна. Физикийн хичээл байлаа гэхэд яг тэр лабораторид нь очсон мэтээр суралцахуйц төслийг танилцуулж байна. Мөн хог хаягдал болон хаягдаж байгаа хуванцар, лааз, шилийг  түүхий эд болгон ашиглах төслүүд ч бий. Инновац технологи шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгчдийг, старт ап компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах, олон улсын байгууллагаас хөрөнгө санхүү татах өгөх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх алхмыг эхлүүлэх юм.

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хэр байна вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ДНБ-ий 18.7 хувийг, экспортын 2.4 хувийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг хэр нь эдийн засгийн бүтээмж, үр ашиг харьцангуй бага байгаа тул инновац, технологи, шинэлэг санааг эрэлхийлэх ёстой. Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна гэлээ.

Өнөөдрийн  форумаар инновац, технологийн шийдлийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодит шийдвэр, үр дүн гаргахыг эрмэлзэж байгаа бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүд ч бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх