Америкийн кино академи Уилл Смитийг Оскарын шагнал гардуулах ёслол болон академийн зохион байгуулдаг үйл ажиллагаанд 10 жилийн турш оролцох эрхгүй болголоо.
Тодруулбал, 94 дахь удаагийн оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Крис Рок түүний Уилл Смитийн эхнэр Жадагийн үс унах өвчинөөр наргиа хийсэн нь түүнд таалагдаагүй учир алгадаж, бухимдлаа илэрхийлсэн юм.
Уг явдлын дараа Уилл Смит өөрийн үйлдлийн төлөө гуйсан боловч энэ нь хангалтгүй гэж үзжээ. Кино академиас гаргасан шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэсэн юм.
Мөн жүжигчин Крисийн ойр дотны хүмүүсийн хэлсэнээр “Түүний сэстгэл санаа хэцүү байгаа олны нүдэн дээр хүнд цохиулах сайхан биш шүү дээ” гэж хэлжээ.
Эх сурвалж: ВВС