АНУ-ын уран гулгагч Натан Чен Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээний үеэр богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоолоо. 22 настай Натан Чен үзүүлбэрээрээ 113,97 оноо авсан бөгөөд өмнөх дээд амжилтыг Японы уран гулгагч Юзүрү Ханю (111.82) эзэмшдэг байжээ.
Чен бол Олимпын мөнгө, хүрэл медальт (багийн төрөлд), дэлхийн гурван удаагийн аварга, уран гулгалтын Гран При цуврал тэмцээнийн аварга юм. Бээжингийн олимпын наадамд оролцож буй уран гулгагчид пүрэв гарагт чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ.
Эх сурвалж: RIA Novosti