etoim.mn
photos/Capture15151515.PNG

Гарын ар болон гарын алгыг солбиж суниах төрөлд Геннисийн амжилт тогтоох зорилготой Таеквондогийн ДАШТ-ны хошой мөнгөн медальт, Азийн аварга, ОУХМ Б.Отгонбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Батбаярын Отгонбаяр гэдэг. МҮИС-ийн Хууль зүй удирдлагын салбар сургуулийн аюулгүй байдлын хөтөлбөрийн багийн багш. Энэ мэргэжлээрээ тасралтгүй долоон жил ажилласан байна.

-Спортын гараагаа хэзээнээс эхэлж байсан бэ?

-Миний хувьд арван жилд байхдаа жудо бөх, үндэсний бөхөөр сонирхлоороо хичээллэдэг байсан. Яг спортын замналд орсон түүх гэвэл 2013 оноос Олон улсын таеквондогийн чиглэлээр БНСАУ-ын Мүн Сан Ил багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн.

-Хамгийн анхны тэмцээн болон анхныхаа амжилтын талаар сонирхуулаач?

-Хамгийн анх 2014 онд ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан таеквондогийн нээлттэй тэмцээнд оролцож медалийнхаа гарааг эхэлсэн. Түүний дараа 2015 онд анхны дэлхийн аваргадаа яваад Олон улсын таеквондогийн чиглэлээр болзолт тулааны төрөлд мөнгөн медаль авсан. Мөн 2016 онд тус төрлөөрөө Казахстан улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод аварга болж байлаа. Түүнчлэн 2017 оны Хойд Солонгос улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга гэх нэр хүндтэй шагналыг авч байсан. Мөн 2018 онд Монгол улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харамсалтай нь 2019 онд ковид буюу цар тахал гэдэг зүйл гарч ирснээр олимпын бус тамирчид тэмцээн уралдаанд явахыг хориглосон.

-Шагнал авсныхаа дараа баярт мөчөө хэнд хамгийн түрүүнд хэлж байсан бэ?

-Шагналаа гардаж авсныхаа дараа мэдээж Монгол орноо төлөөлөн явж байгаа шигшээ багийн баг тамирчиддаа болон МҮИС-ийнхээ хамт олон, гэр бүлдээ хамгийн түрүүнд хэлж байсан. Аав, ээждээ баярт мэдээгээ дуулгахад маш их баярлаж байсан.

-Дэлхийн дээд амжилт Геннисийн номонд бүртгүүлэхээр гарын ар болон гарын алгаа солбиж суниах төрөлд нэг минутын турш 80 удаа суниаж Дэлхийн Геннисийн хороо руу 2021 онд явуулж байсан гэсэн.

-2019 онд ковид гарснаар өөрийгөө яаж хөгжүүлэх үү гэж их бодсон. Тэгээд спортын хүнд арай ойрхон юм болов уу гээд суниалтын төрлийг сонгоод хичээллэж эхэлсэн. Эхлээд гар дээрээ суниадаг байж байгаад үүнийгээ арай хүндрүүлэе гэж бодоод гарын ар болон алгаа солбиж суниаж эхэлсэн. Ингэж суниагаад жил орчим хугацааг өнгөрөөсөн.

Үүний дараа МҮОНРТ-ийн спортын албатай хамтраад, “Ehlel” брэнд, МҮИС, “Харч-Өөл” компани гэсэн бүрэлдэхүүнтэйгээр мөн олон сайхан ард түмний дэмжлэгтэйгээр 2021 оны таван сарын 21-ны өдөр Монгол орон даяар шууд дамжуулж тус бичлэгээ Геннисийн хороо руу явуулж байсан.

Тухайн үед Геннисийн амжилт нь гарын ар болон алгаа солбиж суниах төрөлд нэг минутанд 70 суниасан байсан. Харин би 83 удаа суниаж рекордыг эвдсэн ч цагаасаа өмнө эхэлсэн гэж тооцоод гурвыг нь хассан. Харамсалтай нь Геннисийн хорооноос логоог нь буруугаар ашигласан гэж үзэн миний бичлэгийг албан ёсоор хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирсэн. Бид Геннисийн хорооны логоог оюуны өмчдөө ашигладагыг нь мэдэлгүй лед дэлгэцнийхээ ард явуулаад, өмсөж буй хувцасныхаа урд тавьснаас болоод Геннисийн логоог албан бусаар ашигласан байна гээд нэг минутын бичлэгийг маань буцаасан байгаа.

-Одоо нэг минутанд хэд суниаж байна вэ?

-Нэг минутанд 70 бол суниаж байгаа. Гэхдээ бэртэл, гэмтэлтэй байгаа учраас одоохондоо амралтын байдалтай байна даа.

-Шинээр хийхээр төлөвлөж буй ажил, зорилго юу байна вэ? Бодсон зүйл байгаа юу?

-Шинээр хийхээр зорьж байгаа ажил гэвэл Геннисийнхээ албан ёсны суниалтыг дахиад хийнэ( Хүсэлтээ таьчихсан байгаа).Түүний дараа хийх журмыг нь дахиад явуулна. Энэ ондоо багтаагаад өөрийн зорьсон нэг минутын суниалтыг Геннисийн албанд бүртгүүлээд мөн хэтийн зорилго болох Монгол улсдаа анх 24 цагийн суниалтыг хийхээр төлөвлөж байна. Өмнөх 11-р сард гарынхаа ар болон алгаа солбиж 24 цагийн турш суниах гэж оролдсон. Гэхдээ тодорхой хэмжээгээр бүтэлгүйтсэн ч зургаан цаг 20 минутын турш 1,640 удаа суниасан. 

-Бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Геннисийн амжилт тогтоох зорилгодоо заавал хүрээрэй, танд амжилт хүсэе.

 Сэтгүүлч: Б.Шинэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR UROLOGIST

[129.205.124.17]

2022-01-19 00:47:25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)