Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2,135 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,344 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 791 нь бүртгэгджээ.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс хөнгөн 2,561, хүндэвтэр 4,824, хүнд 778, маш хүнд оноштой 47 байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт 3 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын шалтгаант нас баралт нийт 2,016 болсон байна. Нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.