etoim.mn
photos/Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо.jpg

Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI дугаар чуулган өнөөдөр (2021.01.17) боллоо.

Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна.

Чуулганд мандатын эрхтэй оролцож байгаа төлөөлөгчид Монголын сайтын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн сонгодог. Үүний дагуу нийт 32 төлөөлөгч Удирдах зөвлөлд нэр дэвшин өрсөлдсөнөөс 15 төлөөлөгч шинээр сонгогдов.

Шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд

1. Ц.Мөнхбаатар, Ugluu.mn

2. Б.Цоожчулуунцэцэг, Shudarga.mn

3. Э.Батхүү, Dorgio.mn

4. С.Хоролгарав, Nuuts.mn

5. П.Энхжаргал, Word.mn

6. Э.Цэнд-Аюуш, Urlag.mn

7. М.Гал-Арив, Sonin.mn

8. Х.Доржпалам, Zindaa.mn

9. Э.Цогбадрал, Ardchilal.mn  

10. Н.Энхцэцэг, Shilen.mn

11. С.Батсүх, Barilga.mn

12. Г.Нандин-Эрдэнэ, Mass.mn

13. Ж.Цэсэн, Turleg.mn  

14. Д.Пүрэвзана, Today.mn

15. Я.Баярбаатар, DNN.mn

Улмаар Удирдах зөвлөл үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр гишүүдийн 100 хувийн саналаар Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү сонгогдож, Монголын сайтын холбооны тав дахь ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг түүнд тамгаа шилжүүлэн өглөө.

Э.Батхүү нь Монголын сайтын холбоонд 2012 оноос хойш холбооны удирдлагын үүрэг хүлээж, Хяналтын зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд  ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг тус тус хашиж байсан юм. 

Мөн шинээр сонгогдсон хяналтын зөвлөлийн гишүүдээр:

1.Bestnews.mn Насанжаргал

2.Dardas.mn Б.Өнөртогтох

3.Peoplenews.mn С.Бэлэгмаа

4.Newsmongolia.mn Г.Нянтайсанжаа

5.Etoim.mn Э.Соёлбат

6.Todotgol.mn М.Базарраднаа

7.Newscafe.mn Ж.Отгонмягмар нар сонгогдлоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR UROLOGIST

[129.205.124.17]

2022-01-19 00:45:55

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)