etoim.mn
photos/Capturejudo2022.PNG

Узбекистаны нийслэл Ташкент хотын JAR спорт, эрүүл мэндийн цогцолборт жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулагдаж байна. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хамтарсан бэлтгэлд ОХУ, Австри, Ливан, Энэтхэг, Монгол, Казахстан, Кыргызстаний шигшээ багийн нийт 500 гаруй жүдоч оролцох юм.

Энэхүү олон улсын бэлтгэлийн бааз нь 2022 оны жүдо бөхийн шинэ улиралд оролцох шигшээ багуудын бэлтгэлийн эхний цугларалт болж байгаа бөгөөд манай улсаас 21 тамирчин хамрагдаж байна. Тэдний дасгалжуулагчаар “Чельябинск-2014” ДАШТ-ий аварга, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар ажиллаж байна. Манай баг тамирчид хамтарсан бэлтгэлээ өндөрлүүлээд энэ сарын 25-нд эхлэх IJF-ийн энэ оны эхний дэлхийн цувралд оролцоно. Энэ оны эхний дэлхийн цуврал тэмцээн Португалын Алмада хотноо энэ сарын 25-нд Гран При ангилалаар эхлэх юм.

Узбекистанд болж буй хамтарсан бэлтгэл нь энэ жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох 19 дэх удаагийн Азийн наадам, наймдугаар сард Ташкент хотноо зохион байгуулагдах насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр ач холбогдол өгөх бэлтгэл болно хэмээн онцолжээ.

“Алмада-2022” тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг

-60 кг: Энхтайваны Сумъяабазар /”Женко” клуб/, Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/

-66 кг: Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/

-73 кг: Лавжаргалын Анхзаяа /”Женко” клуб/

-81 кг: Баттулгын Мөрренцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр /Хоёул “Хангарьд” спорт хороо/

-90 кг: Ганбаатарын Пунцагцэрэн /”Алдар” спорт хороо/, Баттогтохын Мөнхбаяр /”Женко” клуб/

-100 кг: Одбаатарын Хангал /Алдар/, Дармаабазарын Мөнхтулга /Женко/

+100 кг: Сумъяабэйсийн Бат-Орших /Алдар/

-48 кг: Бавуудоржийн Баасанхүү /”Сүлд” спорт хороо/

-52 кг: Цэрэнтогтохын Гал-Од /”Алдар” спорт хороо/

-57 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Хаан хүнс импекс/

-63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /”Сүлд” спорт хороо/, Цогтгэрэлийн Номин /”Женко” клуб/

-70 кг: Цэрэндуламын Энхчимэг /”Хилчин” спорт хороо/

-78 кг: Отгонбаярын Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ Баатарсүхийн Ганзаяа /”Женко” клуб/

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн /”Алдар” спорт хороо/

Дасгалжуулагч: Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа

Эх сурвалж: Монголын Жүдо Бөхийн Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх