Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2,279 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,752 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 516 бүртгэгдэж, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол илэрчээ.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс хөнгөн 1,436, хүндэвтэр 3,246, хүнд 673, маш хүнд оноштой 35 байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт 3 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын шалтгаант нас баралт нийт 2,003 болсон байна. Нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.