etoim.mn
photos/270837138_1333100250472020_6926465598230696298_nави.jpg

Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана” хэмээн заасан.

Энэ дагуу 2007 оноос өнөөг хүртэлх хугацаанд 5 удаагийн Олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Олон нийтийн зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог. Зөвлөлийн гишүүнээр төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхийг хуулиар хориглосон. Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Тав дахь удаагийн Олон нийтийн зөвлөлийн даргаар Г.Ганбат, гишүүдээр Г.Баасан, Х.Бат-Ялалт, Ц.Батболд, А.Баянмөнх, П.Бадамрагчаа, Г.Баярсайхан, Б.Баттөр, Д.Гантөмөр, Д.Даваадорж, Э.Мөнхжаргал, М.Отгонбаяр, Л.Оюунтунгалаг, Б.Отгон нар томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх