etoim.mn
photos/271641430_1830068513853222_8683231920954078597_nЦаг хэтрүүлэн ажилласан 33 ресторан, караокед хариуцлага тооцов.jpg

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиуд, Засгийн газрын 2021 оны 118 тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан түр журам’’, Нийслэлийн Засаг даргын захирамжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж буй “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд энэ сарын 3-9-ний өдөр нийслэлийн дүүрэг, цагдаагийн хэлтсийн нийт 755 алба хаагч хяналт шалгалтаар ажиллажээ.

Шалгалтаар согтууруулах ундаагаар үйлчилдэг 2095, худалддаг 1766, бусад 1287, нийт 5148 аж ахуйн нэгж, байгууллага, 5931 иргэнийг шалгав. Үүнээс:

  • Цагийн хязгаар зөрчсөн 33,

  • Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5,

  • 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 9,

  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 37,

  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 15,

  • Бусад 5, нийт 104 зөрчил илрүүллээ.

Тухайлбал Баянгол дүүрэгт “Алтай” караоке, “+21” караоке, “Айзам” караоке, Баянзүрх дүүрэгт “Royal” нэртэй Караоке, "New world" зэрэг цэнгээний газрууд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх