Цар тахлын нөхцөл байдлын улмаас Хойд Солонгос Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохгүй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тус улсын үндэсний олимпын хороо болон спортын яам БНХАУ-руу шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн байна.
Хойд Солонгос энэ удаагийн өвлийн олимпод оролцохгүй хэдий ч наадмыг амжилттай явуулахад БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Kyodonews