2021 оны дөрөвдүгээр улирлын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.
Өөрөөр хэлбэл: Иргэд 2020 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухай улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худаллдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
-
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
-
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
-
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
-
Дөрөвдүгээр улирлын буцаан олготыг дараа оных нь нэгдүгээр сард буцаан олгодог журамтай.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар