Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/turiinuilchilgeetsahimavaarai_20200518115141-750x370сбсббббб.jpg

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia-с төрийн 606+ үйлчилгээг авахаас гадна УОК, НОК, ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл болон ковидын системийн талаарх бүх мэдээллийг авах боломжтой болсон. Тэгвэл нэг цэгийн үйлчилгээ цахим орчинд шилжсэнээр иргэдэд ямар давуу тал болон бэрхшээлтэй тулгарч байгаа талаар ахмад настан болон харааны бэрхшээлтэй иргэдээс тодруулга авлаа.

-Цахимаар төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болсноор таны ямар асуудлыг шийдэж чадсан бэ?

-Чингэлтэй дүүргийн ахмад настан иргэн С: Төрийн бүх үйлчилгээг “E-Mongolia”-с авдаг болсон байна. Өмнө нь нэг цэгийн үйлчилгээнд ахмад настай хүн удаан дугаарлаж зогсох, бичиг баримтаа бүрдүүлж авахад их хүндрэлтэй цаг алддаг байсан. Одоо цахимаар бүх үйлчилгээгээ авч байгаа нь маш амар санагдаж байна.

-Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр хүндрэл, бэрхшээлтэй ямар асуудал байна вэ?

- Харааны бэрхшээлтэй иргэн Б: Миний хувьд 50 хувь харааны бэрхшээлтэй. Харааны бэрхшээлтэй хүмүүст маш их асуудал байдаг. Цахим шилжилт байтугай амьдралын алхам тутамдаа бэрхшээлтэй учирдаг.

Жишээ нь гудамж талбай, үйлчилгээний газар гээд монголд дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байдаг учраас бэрхшээл их тулгардаг. Цаашлаад цахим шилжилт гэхээр бүр л их бэрхшээлтэй учирч байгаа гэсэн үг.

Гэхдээ бүгд цахим шилжилтэнд ороод хоцрогдоод байгаа юм биш, бүрэн хараагүй ч гэсэн өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өөрийгөө дайчилж орчин үетэйгээ хөл нийлүүлээд facebook, instagram, компьютер зэргийг бүрэн эзэмшээд явж байгаа хүмүүс байгаа. Техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хараагүй хүмүүст зориулсан тусгай программ тоног төхөөрөмжийг ашиглаад орчин үетэйгээ хөл нийлүүлээд явж байна.

Сэтгүүлч: Шинэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх