Жүжигчин Jamie Lee Curtis гоо сайхны мэс заслыг дэмждэггүй бөгөөд үүний эсрэг байр суурьтай байдаг талаараа ярьжээ.
Тэрээр "Өнөөгийн эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал хийлгэх нэрийдлээр арьсан доогуураа шингэн шахуулж, үүнд автах нь бүсгүйчүүдийн гоо сайхныг үгүй хийж байна" хэмээжээ. Өдгөө 62 настай Curtis “Нүүр царайгаа нэг л удаа засварт оруулбал буцаах ямар ч аргагүй” гэв.
Curtis өөрийн өмнөх туршлагаасаа хуваалцан "Би өмнө нь бага зэрэг ботокс хийлгүүлж байсан ч санаснаар минь огт болоогүй. Энэ бол зүгээр л гоо сайхны эмнэлэг, байгууллагуудын луйвар юм” хэмээн 2002 онд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн 2019 онд Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нэгэн зураглаач Curtis-ийг “Бүлцэн нүдтэй байна” гэж хэлсэнээр түүнийг гоо сайхны хагалгаанд ороход хүргэсэн бөгөөд үүнээс шалтгаалсан өвдөлт намдаах эмд 10 жил донтож байсан гэжээ.
Эх сурвалж: www.prevention.com