etoim.mn
photos/_121981680_gettyimages-1235877589malajaoppam.jpg

Японы тэрбумтан Юсакү Маэзава "Союз МС-20" хөлгөөр сансарт нислээ. Одоо 46 настай Маезава нь Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, хөрөнгийн хэмжээгээр тус улсын 30 дахь баян хүн юм.

Уг хөлгийг "Союз-2.1а" пуужингаар тойрог замд оруулсан байна. Пуужинг “Байконур” сансрын буудлаас хөөргөжээ.

Юсакү Маэзава өөрийн туслах Ёзо Хирано, гурван хүний суудалтай “Союз” хөлгийг удирдах Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нарын хамт нисжээ. Өдгөө 44 настай Александр Мисуркин өмнө нь хоёр удаа тойрог замд ажиллаж байсан байна.

Маезава туслахын хамт ОУСС-д 12 хоногийг өнгөрүүлэх бөгөөд баримтат кино бүтээж, өөрийн YouTube сувгаар нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ. 

Түүнчлэн АНУ-ын SpaceX компани 2023 онд найман жуулчныг сарыг тойрох аялалд нисгэхээр бэлдэж байгаа бөгөөд уг аяллыг Маезава санхүүжүүлж, өөрийн багтай хамт нисэх юм.

 

Эх сурвалж: BBC

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх