etoim.mn
photos/khuvsgul-mus-22.jpg

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан чиргүүлтэй автомашин “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт аймгийн онцгой байдлын газарт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулжээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул ажиллагааг 17:50 цагт түр зогсоосон бөгөөд өнөөдөр буюу 4-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг үргэлжлүүлэн ажилласан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх