etoim.mn
photos/61aafe5107eac.jpeg

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис дахь Казахстан-Монголын бүлгийн дарга Рау Альберт Павловичтай цахим уулзалт хийжээ.

Уулзалтад Монголын парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар оролцсон бол Казахстан Улсын талаас Парламентын Мажилисын гишүүн Кайнар Абасов Бегалиевич, Сырым Ертаев Махамбетович, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаев Жумаевич болон бусад албаны хүмүүс байлцлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар туршлага судлах зорилготой хэмээн цахим уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд шинэчлэн баталсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа харилцааг энэ хууль болон салбар тус бүрийн 100 гаруй хууль, 200 гаруй журмаар зохицуулж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэгбайгуулагдсан тухайгаа танилцуулав.

Уулзалтаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс-ээс мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх