etoim.mn
photos/61ab2ecc0af81.jpeg

Мэргэжилтнүүдийн ажлын байран дахь стресс бууруулах, арт терапи арга зүй олгох гурван өдрийн сургалт Ховд аймагт болж өндөрлөжээ.

Энэхүү сургалтын үйл ажиллагааг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулсан байна.

“Арт терапи” сургалт нь лекц, ярианы аргаас ялгаатай бөгөөд бүтээлч байх хэрэгслүүдийг түлхүү ашиглаж, ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, ажлын ачаалал, стрессийг бууруулах давхар зорилго тавьж ажилладаг бөгөөд сургалтаас сурсан арга зүйг өөрийн биеэр мэдрэх нь үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахад хялбар дөхөм болгодог гэж мэргэжилтнүүд хэллээ. 

Коронавирусний халдварын улмаас сүүлийн хоёр жил мэдээллээр тасраад байсан орон нутгийн нийгмийн ажилтан болон сэтгэл зүйч нарт энэхүү сургалтын үйл ажиллагаа томоохон цэнэг, ач холбогдлыг мэдрүүлж чадсан гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

эх сурвалж: montsame.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх