etoim.mn
photos/61ab0e8f884fe.png

“COVID-19”-ийн “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байгаа ч уг хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин, эмчилгээнд ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. “Омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч уг хувилбарын тархалт Европт ойрын саруудад бүртгэгдэх халдварын тохиолдлуудын тэн хагасыг үүсгэж болзошгүй байна гэж мэдээлэлдээ дурджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх