Сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны 12 дугаар сарын 03-нд Гиннесийн дэлхийн таван рекордын эзэн болсон батламжаа гардан авчээ.
Тэрээр 36 настай бөгөөд
- Дээд зиндаанд хамгийн олон удаа буюу 45 түрүүлсэн
- Дээд зиндаанд хамгийн олон буюу 1093 удаа давсан
- Хамгийн удаан буюу 84 башё Ёкозуна цолтой байсан
- Нийт давсан тоогоор хамгийн дээд амжилт (1887 даваа)
- Уналгүй хамгийн олон түрүүлсэн 16 удаа зэрэг таван дээд амжилтын эзэн болсон байна.