etoim.mn
photos/4C07F2E8-EAFB-8F59-27F5-79551978CC7Beeee.jpg

Өнөөдөр АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 70 төгрөгөөр нэмэгдэж, 2220 төгрөг болсон байна. Мөн дизель түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 2890 төгрөг болжээ.

Шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн сарын 22-ны өдөр Шатахууны үнийн зөвлөлөөс гаргасан билээ. 

Ингэхдээ дэлхийн зах зээл дээрх худалдаалагдаж буй сүүлийн зургаан сарын үнийг дундажлан, дотоодод зарагдах ханшийг тодорхойлохоор болж, нэг удаад нэмэгдэх дээд хязгаарыг 100 төгрөг хэмээн тогтоосон.

Энэ нь дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс хамаарч дотоодод шок үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ төрийн нөлөөллийг хязгаарласнаараа онцлог шийдвэр болсон юм.

Тээвэр, үйл ажиллагааны зардал зэргийг тооцвол дэлхийн зах зээлийн өртгөөрөө нэг литр АИ-92 шатахууныг 2,400 төгрөгөөр борлуулах шаардлагатай байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх