etoim.mn
photos/downloadВизийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна.jpg

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.

Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг immigratiom.gov.mn-ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын гурав хоног, энгийнээр ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх аж.

Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Цахимаар визний зөвшөөрөл хүсэхдээ:

1.    https://immigration.gov.mn/ хандана

2.   “Визний зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно

3.    Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна

4.    Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ

5.    Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ

6.    Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.

Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх