etoim.mn
photos/59955036_303vdvdvdvdvdvd.jpg

Коронавирусний "Омикрон" хувилбарын халдварын тохиолдол Турк улсад одоогоор бүртгэгдээгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа бямба гарагт мэдэгджээ.   

Тэрээр “Коронавирусний шинэ хувилбар улс орнуудад илэрч байгаатай холбоотой мэдээллүүдийг бид анхааралтай ажиглаж байна. “Омикрон” хувилбарын эсрэг эрт арга хэмжээ авсан орнуудын нэг нь манай улс. Турк улсад хамгийн их тархсан хувилбар бол "Дельта" бөгөөд “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. 

Жонс Хопкинс их сургуулийн мэдээлснээр 2019 оны арванхоёрдугаар сараас хойш дэлхий даяар халдварын 260 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 5.1 сая хүн нас барсан байна.

Эх сурвалж: Anadolu

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх