etoim.mn
photos/ЦАГ АГААР.jpg

 Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр,  маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна.

2021 оны 11 сарын 27-ны 20 цагаас 11 сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, өдөртөө говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай,  Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус,  Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар  3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар   цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 12 сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд нутгийн зүүн хагаст түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх