etoim.mn
photos/Captureшалаамраимраим.PNG

Шинэ хувилбар болох "Омикрон" мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК зарим шийдвэрийг гаргаад байна. 

Шадар сайд С.Амарсайхан "Эрдэмтэд шинэ хувилбар болох "Омикрон"-ыг судалж эхэлсэн ба  судалгааны дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг шийдвэрлэлээ.

Монгол Улсад өнөөдөр 200 гаруй энхийг сахиулагч ирж байгаа. Хэдийгээр эрсдэлтэй бүсээс ирэх ч тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй учир 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлахаар болсон. Түүнчлэн, нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна.

Үүнээс гадна халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Харин өөрийн улсын иргэдээ эх орондоо ирэхэд өөрийнх нь зардлаар арав хоног тусгаарлана. Манай улс гаднын улсад иргэдээ зорчуулахгүй гэх хязгаар тавихгүй ч зорчсон улсдаа очоод хүнд нөхцөл байдалд орох эрсдэлээс сэргийлж, уг асуудалд анхааран ажил, амьдралаа зохицуулахыг хүсье. Иргэд онц шаардлагагүй бол аялахгүй байх хэрэгтэй" гэв. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх