etoim.mn
photos/1-5636733China to start vaccinating children as young as 3 against COVID-19.jpeg

БНХАУ-д гурваас дээш насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын таван мужийн удирдлагууд 3-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна гэдгээ мэдэгджээ. Ингэснээр тус улс бага насны хүүхдүүдийг вакцинжуулж буй цөөн орнуудын нэг болж байгаа юм. Одоогийн байдлаар БНХАУ-ын хүн амын 76 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Мөн ирэх оны хоёрдугаар сард Бээжин хотноо болох өвлийн Олимпын наадамд бэлтгэж байгаа энэ үед “Дельта” хувилбар зөөвөрлөгдөн ирэх эрсдлээс олон нийт ихэд санаа зовниж байна. Энэхүү наадмын үеэр гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр хэдийнээ гарсан юм. 

Эх сурвалж: The Hill

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх