etoim.mn
photos/Captureшүндэснийбөх.PNG

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдаан ирэх арваннэгдүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус тэмцээн 1964 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар явагддаг билээ.

Мөн 19, 20 насны залуу хүчтэнүүд өрсөлддөг "Залуучуудын улсын аварга" шалгаруулах барилдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Эдгээр барилдаануудын журам, зааврыг цар тахлын үеийн нөхцөл байдалд дагаж мөрдөх шаардлагад нийцүүлэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж удахгүй хүргэхээр болжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх